24 дугаар зүйл. Хориглох зүйл, хүлээлгэх хариуцлага

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Хориглох зүйл, хүлээлгэх хариуцлага

24.1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангахаар боловсруулж, баталсан дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө нийцүүлэн боловсруулаагүй улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцохыг хориглоно.

24.2.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглээгүй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал батлахыг хориглоно.

24.3.Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрөө боловсруулахдаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчим болон энэ хуулийн 6.5.1-д заасныг баримталсан байна.

24.4.Энэ хуулийн 4.1.6, 4.1.10-т заасан төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь Засгийн газрын гишүүнийг болон энэ хуулийн 4.1.7, 4.1.12-т заасан төлөвлөлтийн баримт бичигт туссан орон нутгийн үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргыг огцруулах үндэслэл болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.5.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан хаагч, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол тэдгээрт Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.