23 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хэвлэн нийтлэх, сурталчлах
23.1.Батлагдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.2.Салбарын бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага өмнө хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж, хэвлэн нийтэлнэ.
23.3.Энэ хуулийн 23.2-т заасан хэвлэн нийтэлсэн мэдээллийн хувийг тухайн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА