4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хөгжлийн бодлого" гэж улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн түвшинд, урт, дунд, богино хугацаанд хөгжлийн тодорхой асуудлаар ахиц дэвшилд хүрэхээр дэвшүүлсэн хэмжигдэхүйц зорилго, зорилт, тэдгээрийн суурь түвшин, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан төсөв, хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг тусгасан эрх бүхий этгээдээс баталсан баримт бичгийг;

4.1.2."хөгжлийн төлөвлөлт" гэж хөгжлийн бодлогын хэмжигдэхүйц зорилго, зорилтуудыг үе шаттайгаар тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр тодорхойлсон төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагааг;

4.1.3."хөгжлийн төлөвлөлтийн үе шат" гэж хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, нөөцийг тогтоох, үнэлэх, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төлөвлөлтийг урт, дунд, богино хугацаанд улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн түвшинд төлөвлөх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах үйл ажиллагааг;

4.1.4."Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл хандлагыг өөрийн орны онцлогт тохируулан тусгасан, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, хүний хөгжлийг хангах, эдийн засаг, нийгэм, засаглалын хөгжлийг ахисан түвшинд хүргэхэд чиглэсэн урт хугацааны зорилго, зорилт, хүрэх үр дүн, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийг тусгасан баримт бичгийг;

4.1.5."Хөгжлийн зорилтот хөтөлбөр" гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийг тусгасан дунд хугацааны бодлогын баримт бичгийг;

4.1.6.“Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлсэн улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн уялдааг хангасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, нөөцөд суурилан боловсруулсан төсөл, арга хэмжээг агуулсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт бүхий дунд хугацааны нэгдсэн төлөвлөлтийн баримт бичгийг; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.7."Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт суурилсан орон нутгийн онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг;

4.1.8."Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр" гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтод нийцсэн, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг;

4.1.9.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.10."Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр" гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.11.“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.12."Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр" гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн хавсралт баримт бичгийг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.13."Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө" гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан зорилго, зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичгийг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.14."Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө" гэж Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан, тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичгийг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.15."хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа энэ хуульд заасан зарчмыг баримталсан байдал, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын чиг үүргээ хэрэгжүүлсэн болон хамтран ажилласан байдал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн цогц үнэлгээг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.16."бодлогын зорилго" гэж улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангасан, хүрч болохуйц эерэг өөрчлөлтийг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.17.“бодлогын зорилт” гэж бодлогын зорилгод нийцсэн, улс, салбар, салбар хооронд болон бүс орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангасан тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, хэрэгжихүйц, бодитой, хугацаатай эерэг өөрчлөлтийг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.18."бодлогын үр нөлөө" гэж бодлогыг хэрэгжүүлснээр хүний хөгжил, нийгэм, байгаль орчин, эдийн засаг, засаглалын хүрээнд бий болох эерэг өөрчлөлтийг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.19."бодлогын хувилбар" гэж нөхцөл байдлын дүн шинжилгээ болон нөлөөллийн урьдчилсан үнэлгээнд үндэслэн асуудлыг шийдвэрлэхээр санал болгосон бодлогын хоёроос дээш сонголтыг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.20.“суурь түвшин” гэж төслийг боловсруулах үеийн шалгуур үзүүлэлтийн тоон болон чанарын утгыг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.21.“үйл ажиллагаа” гэж бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой, хэмжигдэхүйц, тодорхой хугацаанд хүрч болохуйц арга хэмжээг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.22."шалгуур үзүүлэлт" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрд бий болох өөрчлөлтийг хэмжихээр төсөлд заасан тоон болон чанарын үзүүлэлтийг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.23.“зорилтот түвшин” гэж бодлогыг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг төсөлд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн тоон болон чанарын утгыг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.24."бодлогын уялдааны үнэлгээ" гэж зорилго, зорилт, үйл ажиллагаа бүхий бодлогын баримт бичиг нь бусад урт, дунд, богино хугацааны, салбар болон салбар хоорондын түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдах байдлын болон тэдгээрийн давхцал, хийдэл, зөрчлийн шинжилгээ, үнэлгээ, зөвлөмжийг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.25."ерөнхий мэдээлэл" гэж бодлогыг оновчтой тодорхойлох зорилгоор төслийг боловсруулах үеийн хүн, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хөгжлийн түвшин, засаглалын нөхцөл байдлыг тодорхойлсныг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.26."нөхцөл байдлын дүн шинжилгээ" гэж асуудлын шалтгаан, үр нөлөөг тоон болон чанарын мэдээлэлд үндэслэн хамрах хүрээний хамт тодорхойлсон бодлогын хувилбар боловсруулахад ашиглах судалгааг; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.27."нөлөөллийн урьдчилсан үнэлгээ" гэж бодлогыг хэрэгжүүлснээрнийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны унаган төрх, тэнцвэрт байдал, түүнчлэн эрх зүйн орчин болон засаглалын тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг. /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАРЧИМ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙН ТӨРӨЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.