6 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл
6.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо хангахад чиглэгдсэн, харилцан уялдаа бүхий дараах төрөлтэй байна:
6.1.1.урт хугацааны;
6.1.2.дунд хугацааны;
6.1.3.богино хугацааны.
6.2.30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх "Алсын хараа" нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байна.
6.3.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтийн үндэс байна.
6.4.Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэнэ.
6.5.Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх дараах Хөгжлийн зорилтот хөтөлбөр байна:
6.5.1.хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.2.нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.3.эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.4.байгаль орчны зорилтот хөтөлбөр;
6.5.5.засаглалын зорилтот хөтөлбөр;
6.5.6.бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.7.үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр.
6.5.8.шинжлэх ухаан, технологийн зорилтот хөтөлбөр. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.6.Энэ хуулийн 6.5.3, 6.5.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төрөлд хамаарах баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагаас боловсруулах бол үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн боловсруулж, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.7.Дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл байна.
6.7.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна: /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.1.а.урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтын тухайн таван жилд хүрэх үр дүн, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, тухайн шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот түвшинг тодорхойлсон байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.1.б.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.1.в.тухайн таван жилд тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хавсаргах. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.2.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна: /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.2.а.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтээс тухайн аймаг, нийслэл, хотод хамаарахыг өөрийн онцлогт нийцүүлэн тодорхойлсон байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.2.б.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцсон төсөл, арга хэмжээг тусгасан хөтөлбөрийг хавсаргах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.2.в.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнд уялдуулан орон нутгийн аливаа онцлогийг харгалзан зорилго, зорилт, хүрэх үр дүн, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, тухайн шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот түвшинг орон нутгийн түвшинд шинээр тодорхойлж болно. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.Дунд хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр байна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна: /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.1.а.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнд хүрэхээр чиглэсэн байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.1.б.Хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээтэй уялдсан байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.1.в.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна: /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.2.а.зорилго, зорилт, түүнийг хангахад чиглэсэн төсөл, арга хэмжээг салбар, бүс нутаг, байршил, санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.2.б.үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тооцож боловсруулсан байх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.3.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна: /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.3.а.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг сонгон боловсруулсан байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.3.б.Хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.3.в.тухайн орон нутгийн хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн улсын, бүсийн болон орон нутгийн хөгжлийн зорилтуудтай уялдсан байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.3.г.бүс нутгийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж, харилцан уялдаатай хөгжих боломжийг хангасан байх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.4.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна: /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.4.а.зорилго, зорилт, түүнийг хангахад чиглэсэн төсөл, арга хэмжээг санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.8.4.б.үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тооцож боловсруулсан байх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.9.Богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Орон нутгийн төсөв хамаарна.
6.10.Нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь дараах шаардлагыг хангасан байна:
6.10.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх;
6.10.2.санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан, тухайн жилд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг эрэмбэлсэн байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.10.3.улсын төсөв нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;
6.10.4.орон нутгийн төсөв нь Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх.
6.11.Бусад хууль тогтоомжид заасан “төрөөс баримтлах бодлого” гэснийг энэ хуулийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд, “үндэсний хөтөлбөр” гэснийг энэ хуулийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.12.Засгийн газар энэ хуулийн 6.8.2, 16.3-т заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдэлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.13.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлогын баримт бичиг, гамшгийн болон онц, дайны байдлын үеийн төлөвлөгөө нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй бөгөөд энэ хуулиар зохицуулахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ТОГТОЛЦОО, ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ