8 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч
8.1.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд доор дурдсан оролцогч оролцоно:
8.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;
8.1.2.Монгол Улсын Их Хурал;
8.1.3.Монгол Улсын Засгийн газар;
8.1.4.үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.5.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
8.1.6.төрийн захиргааны төв байгууллагууд;
8.1.7.Үндэсний статистикийн хороо;
8.1.8.төрийн аудитын байгууллага;
8.1.9.төв банк;
8.1.10.аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.11.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.12.Үндэсний хөгжлийн хүрээлэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага;
8.1.13.улс төрийн нам;
8.1.14.хувийн хэвшил.
8.2.Энэ хуулийн 8.1-д зааснаас бусад төрийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны төв байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, сан, Хөгжлийн банк, төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцоно.