9 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчийн эрх, үүрэг

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчийн эрх, үүрэг

9.1.Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар оролцоно.

9.2.Улсын Их Хурлын бүрэн эрх:

9.2.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг уялдуулан батлах;

9.2.2.энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-д заасан баримт бичгийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг тус тус баримтлан батлах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6-д заасан баримт бичигт нийцүүлэн батлах;

9.2.4.энэ хуулийн 6.6-д заасны дагуу хүргүүлсэн Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг хэлэлцэн батлах;

9.2.5.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах, түүнчлэн холбогдох судалгаа, шинжилгээ, явцын болон эцсийн үнэлгээг үндэслэн хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх;

9.2.6.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жил бүрийн төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн батлах;

9.2.7.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл өгөх, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад хүргүүлэх;

9.2.8.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарч Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргах;

9.2.9.Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуульд заасан зарчмыг баримтлаагүй, шаардлагыг хангаагүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн батлахгүй байх.

9.3.Засгийн газрын бүрэн эрх:

9.3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу Улсын Их Хурлаас баталсан энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-д заасан баримт бичгийг хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.2.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулж хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9.3.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг улсын түвшинд удирдан зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, гүйцэтгэлийг дүгнэх, тайлагнах үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулах;

9.3.4.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг энэ хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах;

9.3.5.нийгэм, байгаль орчин, эдийн засаг, засаглалын тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн нэгдсэн зорилт, үйл ажиллагааны эрэмбэ дарааллыг тодорхойлох;

9.3.6.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоо, нийцлийг хангаж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах;

9.3.7.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах журам батлах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.8.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, гүйцэтгэлийг дүгнэх журам болон тайлангийн үлгэрчилсэн загварыг тус тус батлах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.9.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн аливаа асуудлаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тодорхой үүрэг, чиглэл өгөх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.10.хуульд заасан бусад.

9.4.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.4.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс болон орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах;

9.4.2.Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-д заасан баримт бичгийн төслийг энэ хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлан боловсруулж, Засгийн газарт танилцуулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.4.3.макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх;

9.4.4.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох;

9.4.5.хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай мэдээлэл, судалгаа, тодорхой салбарын хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт, төлөвлөгөөний төслийг төрийн бүх шатны байгууллага болон холбогдох бусад байгууллагаас гаргуулан авах;

9.4.6.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд шаардагдах журмын төслийг холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэх;

9.4.7.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад оролцох төрийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг хангаж, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэний оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.4.8.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;

9.4.9.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн бүртгэл хөтлөх журам, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сангийн журам батлах;

9.4.10.мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ангилах, бүртгэл хөтлөх, мэдээллийн санг бүрдүүлэх, шинэчлэх, хянан үзэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх;

9.4.11.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх;

9.4.12.Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгаа, боловсруулалтын ажилд шаардагдах хөрөнгө, тоног төхөөрөмж, санхүү, боловсон хүчний нөөцөөр хангах;

9.4.13.хуульд заасан бусад.

9.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:

9.5.1.улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах;

9.5.2.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр хангах;

9.5.3.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг хянаж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр хангах.

9.6.Төрийн захиргааны төв байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:

9.6.1.энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-д заасан баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дүгнэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд оролцох; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.6.2.энэ хуулийн 9.6.1-д заасан баримт бичигт тусгах саналаа үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, батлах, төлөвлөхөд шаардлагатай өөрийн эрхлэх асуудлын хүрээний тоо баримт, судалгаа, мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаанд шуурхай гарган хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.6.3.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын санал, тооцооллыг нэгтгэн боловсруулж, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг батлагдсаны дараа хэрэгжилтийг өөрийн салбарын хэмжээнд зохион байгуулах; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.6.4.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хууль тогтоомжид заасан хугацаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайлан, дүгнэлтийг Засгийн газар болон үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.6.5.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилго, зорилтыг тухайн салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.6.6.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.7.Үндэсний статистикийн хорооны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:

9.7.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, бодлого төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд шаардагдах албан ёсны статистикийн мэдээллийг тухай бүрд нь боловсруулж үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.7.2.үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад төрийн захиргааны байгууллагад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад шаардлагатай шалгуур үзүүлэлт, түүний эх үүсвэр, тооцох аргачлалыг тодорхойлох, бий болгоход шаардлагатай арга зүй, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.8.Төрийн аудитын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:

9.8.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт Төрийн аудитын тухай хуульд заасан аудит хийж Улсын Их Хуралд танилцуулах;

9.8.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт хийсэн аудитын зөвлөмж, дүгнэлтийг тайлангийн хамт үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.9.Төв банкны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:

9.9.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах;

9.9.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд холбогдох санал өгөх;

9.9.3.хуульд заасан бусад.

9.10.Аймаг, нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:

9.10.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулж, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.10.2.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулахад холбогдох саналаа үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.10.3.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хууль тогтоомжид заасан хугацаанд Засгийн газар болон үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.10.4.Засаг дарга сум, дүүргийн түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдааг хангах, үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

9.10.5.Засаг дарга энэ хуулийн 9.10.1, 9.10.2, 9.10.3, 9.10.4-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэ хуулийг дагаж мөрдөх.

9.11.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.11.1.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөртэй уялдсан эсэх талаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан тухайн бодлогын баримт бичгийг хэлэлцэн, батлах, эсхүл буцаах. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.12.Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:

9.12.1.улсын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн арга зүйг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх;

9.12.2.үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан болон нэмж тусгах төсөл, хөтөлбөрийн бодлогын судалгаа, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.12.3.эдийн засгийн хөгжлийн суурь дэвсгэр болох хүн ам, хөдөлмөрийн нөөц, эдийн засгийн эргэлтэд оруулах малын гаралтай түүхий эд, ус, газрын баялгийн нөөцийн судалгааг байршлаар нарийвчлан хийж, хүн ам, хөдөлмөрийн нөөцийн төсөөлөл, нөөцийг ашиглах оновчтой арга замыг тодорхойлох;

9.12.4.дэлхийн улс орнуудын туршлага, арга хөгжлийн чиг хандлагыг судалж өөрийн орны онцлогт тохирсон хөгжлийн загвар боловсруулах, нэвтрүүлэх;

9.12.5.салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай норм, норматив, стандартыг боловсруулж үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.12.6.олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, үндэсний хэмжээнд бодлого, төлөвлөлтийн хүний нөөцийг сургах, чадавхжуулах, дэвшилтэт техник, технологи, багаж хэрэгсэл ашиглах, судалгаа шинжилгээний хамтарсан арга хэмжээ зохион байгуулах;

9.12.7.үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, шинэчлэх үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.12.8.үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу ажиллах, үйл ажиллагааныхаа биелэлтийг тайлагнах. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.13.Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн нам төсөлд холбогдох саналаа төслийн анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Улсын Их Хуралд албан ёсоор хүргүүлнэ.

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ҮЕ ШАТ, ЦАГЛАВАР, НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.