19 дугаар зүйл. Орон нутгийн чиг үүргийг тогтоох зарчим
19.1.Орон нутгийн чиг үүргийг тогтооход дараах зарчмыг баримтална:
19.1.1.чиг үүргийг иргэдэд хамгийн ойр нэгжид болон зохих түвшинд оновчтой хуваарилах;
19.1.2.чиг үүрэг хэрэгжүүлэх санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг байх;
19.1.3.чиг үүргийг давхардуулахгүй байх;
19.1.4.нэгжийн удирдлагад бүрэн эрх олгохдоо энэ хуулиар тогтоосон нэгж тус бүрийн чиг үүрэгт нийцүүлэн ялгаатай хуваарилах;
19.1.5.тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэх.