27 дугаар зүйл. Нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүрэг
27.1.Энэ хуулийн 27.5-д заасан төрийн зарим чиг үүргийг хууль, нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэхээр шилжүүлж болно.
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан нэгжийн удирдлагад төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэхээр шилжүүлэхдээ тухайн чиг үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад нь шийдвэрлэнэ.
27.3.Өөр өөр шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэхээр шилжүүлэхдээ түүний хүрээ, хязгаарлалтыг нэгж тус бүрээр тодорхойлж, тайлагнах, хяналт тавих журмыг хууль, гэрээнд тодорхой заана.
27.4.Энэ хуулийн 27.1-д заасны дагуу төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэхээр шилжүүлэхдээ нэгж тус бүрийн чиг үүрэг, онцлогийг харгалзана.
27.5.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар дараах төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлнэ:
27.5.1.улсын бүртгэл;
27.5.2.сургуулийн өмнөх боловсрол;
27.5.3.ерөнхий боловсрол;
27.5.4.эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ;
27.5.5.хүн амын хөгжил, хамгааллын үйлчилгээ;
27.5.6.нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах;
27.5.7.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, түүний хэрэгжилт;
27.5.8.соёлын үйлчилгээ;
27.5.9.нийтийн биеийн тамир;
27.5.10.байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, нөхөн сэргээлт;
27.5.11.бэлчээрийн менежмент;
27.5.12.малын тэжээлийн нөөц бүрдүүлэлт;
27.5.13.үйлдвэрлэлийн зориулалттай усан хангамж;
27.5.14.мал, амьтны халдварт, шимэгчлэх өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, түүний гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ;
27.5.15.шинээр байгуулах дэд бүтэц;
27.5.16.эрчим хүч, өндөр хүчдэлийн болон цахилгаан, дулааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах бусад үйл ажиллагаа;
27.5.17.газрын харилцаа, газар зохион байгуулалт, төлөвлөлт, хяналт;
27.5.18.мэргэжлийн хяналт;
27.5.19.түүхэн дурсгалт зүйлийн хамгаалалт;
27.5.20.онцгой байдлын болон гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа;
27.5.21.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагаа;
27.5.22.хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа;
27.5.23.нийслэлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, хэрэгжилт, хяналт;
27.5.24.орон нутгийн хамгаалалт;
27.5.25.архивын ажил үйлчилгээ, төрийн архивын баримтын хадгалалт, хамгаалалт, бүрдүүлэлт, ашиглалт;
27.5.26.ургамлын хорио цээртэй хөнөөлт организмтай тэмцэх арга хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.5.27.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг. /Энэ заалтын дугаарт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГА