26 дугаар зүйл. Хорооны чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Хорооны чиг үүрэг

26.1.Хорооны чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

26.1.1.нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хуульд заасны дагуу хүргэх үйлчилгээ;

26.1.2.хууль тогтоомжид заасан болон өөрийн санаачилсан асуудлаар нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг санал, хүсэлтийг зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах ажлын зохион байгуулалт;

26.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд хорооны бие даан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал;

26.1.4.улс, нийслэл, дүүргийн чанартай асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хорооны иргэдийг зохион байгуулж оролцуулах ажил;

26.1.5.хуульд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн газар зохион байгуулалт, орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил.

26.1.6.ногоон байгууламж, мод, бут, сөөгийн ашиглалт, хамгаалалт; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

26.1.7.нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь хөшөө, дурсгал, сандал, хогийн сав, усан оргилуур, бичил тохижилт, спорт тоглоомын талбай, нийтийн бие засах газар, тамхины цэг, хашаа, хайс, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн засвар, арчлалт, цэвэрлэгээ; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

26.1.8.нийтийн зорчигч тээврийн автобусны буудал, авто зогсоолын арчлалт, цэвэрлэгээ; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

26.1.9.хог хаягдлын цэгийн хяналт, цэвэрлэгээ; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

26.1.10.эзэнгүй нохой, муурын хяналт. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.