25 дугаар зүйл. Дүүргийн чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Дүүргийн чиг үүрэг

25.1.Дүүргийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

25.1.1.дүүргийн хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт, ерөнхий ба хэсэгчилсэн төлөвлөгөө;

25.1.2.дүүргийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

25.1.3.дүүргийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

25.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

25.1.5.дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

25.1.6.худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл, хяналт;

25.1.7.нийслэлийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт;

25.1.8.дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир, спортын цогцолборын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.9.дүүрэг дэх авто зогсоолын арчилгаа;

25.1.10.нийтийн эзэмшлийн зам, талбай,олон нийтийн соёл амралтын хүрээлэн,ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалт;

25.1.11.оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт;

25.1.12.дүүргийн гэрэлтүүлэг, арчлалт;

25.1.13.дүүргийн төвлөрсөн бус хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, байршил, ашиглалт, хамгаалалт;

25.1.14.хог хаягдлын менежмент.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.