24 дугаар зүйл. Нийслэлийн чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Нийслэлийн чиг үүрэг

24.1.Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

24.1.1.нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;

24.1.2.нийслэлийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

24.1.3.нийслэлийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

24.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

24.1.5.нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

24.1.6.нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн менежмент;

24.1.7.нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, хяналт;

24.1.8.нийслэлийн музей, театр, номын сан, соёлын ордон, биеийн тамир, спортын цогцолборын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.9.худалдаа, үйлчилгээний нийтлэг зохицуулалт, хяналт;

24.1.10.орон сууц, нийтийн аж ахуйн удирдлага, үйлчилгээ;

24.1.11.нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалт;

24.1.12.нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт;

24.1.13.нийслэлийн авто зам, зогсоолын төлөвлөлт, байршил;

24.1.14.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт;

24.1.15.хот байгуулалт, барилга, стандарт, хяналт, зохицуулалт;

24.1.16.цэвэрлэх байгууламж, үерийн далан, суваг шуудуу;

24.1.17.гудамж, зам, талбай, барилга байгууламжийн нэр, хаягжуулалтын зохицуулалт;

24.1.18.хөшөө дурсгалын нийтлэг зохицуулалт;

24.1.19.нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, төлөвлөлт, хяналт;

24.1.20.нийслэлийн аялал жуулчлалын бодлого, менежмент;

24.1.21.хог хаягдлын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, зохицуулалт;

24.1.22.оршуулгын газрын нийтлэг зохицуулалт, менежмент.

24.2.Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүргийг хуулиар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.