23 дугаар зүйл. Багийн чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Багийн чиг үүрэг

23.1.Багийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

23.1.1.нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хуульд заасны дагуу хүргэх үйлчилгээ;

23.1.2.хууль тогтоомжид заасан болон өөрийн санаачилсан асуудлаар нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг санал, хүсэлтийг зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах ажлын зохион байгуулалт;

23.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд багийн бие даан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал;

23.1.4.улс, аймаг, сумын чанартай асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд багийн иргэдийг зохион байгуулж оролцуулах ажил;

23.1.5.малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийн зориулалтаар ашиглуулах газрын зааг, байршлын талаар шийдвэр гаргах, бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулалт; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

23.1.6.тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны тэнцвэрт байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.