22 дугаар зүйл. Сумын чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Сумын чиг үүрэг

22.1.Сумын чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

22.1.1.сумын хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт;

22.1.2.сумын өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

22.1.3.сумын төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

22.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

22.1.5.сумын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

22.1.6.аймгийн хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилт, ажиллах нөхцөл;

22.1.7.аймгийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт;

22.1.8.сумын хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, байршил, ашиглалт, хамгаалалт;

22.1.9.худалдаа, үйлчилгээний зохион байгуулалт, хяналт;

22.1.10.орон сууц, нийтийн аж ахуйн удирдлага;

22.1.11.суурин газрын замын хөдөлгөөн, авто зогсоолын зохицуулалт;

22.1.12.хөшөө дурсгалын байршил, хамгаалалт;

22.1.13.нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

22.1.14.аялал жуулчлалын үйл ажиллагааны зохицуулалт;

22.1.15.хог хаягдлын цэгийн байршил, энгийн хог хаягдлын менежмент;

22.1.16.оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт;

22.1.17.сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир, спортын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.18.гал түймэр, үерийн хамгаалалтын байгууламж, суваг шуудуу, арчлалт;

22.1.19.орон нутгийн цэвэрлэх байгууламжийн арчлалт;

22.1.20.орон нутгийн зам, гүүр, тэмдэг, тэмдэглэгээ, арчлалт, хамгаалалт;

22.1.21.суурин газрын гэрэлтүүлэг, арчлалт.

22.1.22.бэлчээрийн ашиглалт, хамгаалалт. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.