21 дугаар зүйл. Аймгийн чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Аймгийн чиг үүрэг

21.1.Аймгийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

21.1.1.аймгийн дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт;

21.1.2.аймгийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

21.1.3.аймгийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

21.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

21.1.5.аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

21.1.6.аймгийн хүний нөөцийн бодлогын төлөвлөлт, хөтөлбөр;

21.1.7.аймгийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, хэрэгжилтэд тавих хяналт;

21.1.8.аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн менежмент;

21.1.9.худалдаа, үйлчилгээний нийтлэг зохицуулалт, хяналт;

21.1.10.сум хоорондын нийтийн тээврийн зохицуулалт;

21.1.11.гудамж, талбайн нэр, хаягжилтын нийтлэг зохицуулалт;

21.1.12.хөшөө дурсгалын нийтлэг зохицуулалт;

21.1.13.аймгийн аялал жуулчлалын бодлого, менежмент;

21.1.14.аюултай болон үйлдвэрлэлийн хог хаягдлын менежмент;

21.1.15.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт;

21.1.16.мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, нэгдсэн эмнэлэг, аймгийн музей, театр, номын сан, соёлын ордон, биеийн тамир, спортын цогцолборын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.