36 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
36.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:
36.1.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь тухайн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж санал оруулсан бол Хурлын нийт төлөөлөгчийн гуравны хоёроос доошгүйн саналаар тухайн Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан бол;
36.1.2.анхдугаар хуралдааныг товлон зарласнаас хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулж Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй, хуульд заасан хугацаанд төсвөө батлаагүй, түүнчлэн хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60-аас дээш хоног өнгөрсөн бол тухайн Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараах шийдвэр гаргасан бол.
36.2.Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд сонгуулийг 30 хоногийн дотор холбогдох хуульд заасны дагуу товлон зарлана.