37 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо

37.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог доор дурдсанаар тогтооно:

37.1.1.аймгийн хүн амын тоо нь 50 000 хүртэл бол 25;

37.1.2.аймгийн хүн амын тоо нь 50 001-70 000 хүртэл бол 29;

37.1.3.аймгийн хүн амын тоо нь 70 001-90 000 хүртэл бол 35;

37.1.4.аймгийн хүн амын тоо нь 90 001-ээс дээш бол 41.

Тайлбар:-Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.

37.2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог доор дурдсанаар тогтооно:

37.2.1.сумын хүн амын тоо нь 2 000 хүртэл бол 15;

37.2.2.сумын хүн амын тоо нь 2 001-5 000 хүртэл бол 21;

37.2.3.сумын хүн амын тоо нь 5 001-9 000 хүртэл бол 25;

37.2.4.сумын хүн амын тоо нь 9 001 ба түүнээс дээш бол 29.

Тайлбар:-Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.

37.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоо 45 байна.

37.4.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог доор дурдсанаар тогтооно:

37.4.1.дүүргийн хүн амын тоо нь 100 000 хүртэл бол 25;

37.4.2.дүүргийн хүн амын тоо нь 100 001-200 000 хүртэл бол 35;

37.4.3.дүүргийн хүн амын тоо нь 200 001-300 000 хүртэл бол 41;

37.4.4.дүүргийн хүн амын тоо нь 300 001 ба түүнээс дээш бол 43.

Тайлбар:-Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.