40 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
40.1.Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
40.1.1.төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.1.2.өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх.
Тайлбар:-Энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.