41 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох
41.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:
41.1.1.нас барсан;
41.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
41.1.3.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
41.1.4.тухайн орон нутгаас шилжсэн;
41.1.5.энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;
41.1.6.энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн;
41.1.7.Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;
41.1.8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.
41.2.Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийн “ ... 41.1.3, ...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны 22 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./
/Энэ хэсгийн “... 41.1.3, ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./