44 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа
44.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
44.2.Хурлын төсөвт төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг тусгана. Зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална.
44.3.Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
44.4.Улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно.