45 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо

45.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороо байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана.

45.2.Хороог Хурлын бүрэн эрхийн хугацаанд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд Хорооны даргыг тухайн хорооны төлөөлөгчдийн дотроос сонгоно.

45.3.Хороо тухайн Хуралд ажлаа хариуцан тайлагнана.

45.4.Хурал нь судалгаа, санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий бусад хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

45.5.Хорооны үйл ажиллагааны чиглэл, тоо, бүрэлдэхүүн, түүнчлэн хороо, ажлын хэсэг байгуулах, хороог татан буулгах, тэдгээрийн ажиллах журмыг Хурал өөрөө тогтооно.

45.6.Улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах үүрэг бүхий улс төрийн нам, эвсэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтцэд аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгж байгуулахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Тайлбар:-Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.