49 дугаар зүйл. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх

49.1.Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

49.2.Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхээс өмнө энэ хуулийн 50 дугаар зүйлд зааснаар тухайн шийдвэрт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

49.3.Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тамгын газар, нутгийн захиргааны агентлагийг оролцуулан зохион байгуулна.

49.4.Засаг дарга Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар жил бүр тухайн Хуралд тайлагнана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.