50 дугаар зүйл. Хурлын шийдвэрт хориг тавих
50.1.Тухайн Хурал өөрийнх нь чиг үүрэг, бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол Засаг дарга өөрийн санаачилгаар, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын даалгаснаар холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй.
50.2.Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон үндэслэлийг тодорхой заана.
50.3.Хурал хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэх бөгөөд түүнийг нийт төлөөлөгчийн олонх нь хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, тэдгээрийн холбогдох хэсгийн заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээнэ.
50.4.Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг уг шийдвэрийг Хурлын дарга хүлээн авснаас хойш хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзсэнд тооцно.
50.5.Засаг даргыг огцруулах санал гаргасан тухайн Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй.
50.6.Тавьсан хоригийг Хурал төлөөлөгчдийн, эсхүл иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдын олонхын саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.