51 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл
51.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ.
51.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь дараах асуудлыг хэлэлцэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
51.2.1.гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед авах шуурхай арга хэмжээ; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
51.2.2.нийтийн эрүүл мэнд, тээвэр, ундны ус, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт зэрэг хүн амын тулгамдсан асуудал; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
51.2.3.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас урьдчилан эрх олгосон бусад асуудал; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
51.2.4.энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
51.3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална.