76 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааг хуулиар тусгайлан зохицуулах
76.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийнудирдлагынчиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нэгжийн газар зүйн байршил, хүн амын тоо, суурьшил, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, хил хамгаалалт, улсын эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тусгайлан зохицуулж болно.
76.2.Үндэсний болон бүс нутаг, олон улсын эдийн засаг, байгалийн тэнцэл, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөө зэрэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тодорхой онцлогийг илэрхийлэх нөхцөл болно.
76.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийнудирдлагынчиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн зохицуулах хуулийг зөвхөн Засгийн газар санаачилна.