75 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад хамтын ажиллагаа
75.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад хамтын ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, гадаад бодлогын нэгдмэл байдлыг баримтална.
75.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гадаад улсын адил түвшний, эсхүл олон улсын байгууллагатай гэрээ байгуулж болох бөгөөд гэрээг байгуулахдаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.