74 дугаар зүйл. Засаг дарга иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах
74.1.Засаг дарга өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан харьяа нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг даалгавар өгч, биелэлтийг шалгаж болно.
74.2.Засаг дарга хууль тогтоомжийг биелүүлэх зорилгоор харьяа нутаг дэвсгэрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай нийтийн эрх зүйн гэрээ байгуулж болно.
БУСАД