73 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцаа

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

73 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцаа

73.1.Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор нэгж хоорондоо дараах хэлбэрээр харилцана:

73.1.1.бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах, мэдээлэл солилцох;

73.1.2.нийтийн эрх зүйн гэрээ байгуулах;

73.1.3.харилцан туслалцаа үзүүлэх;

73.1.4.бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;

73.1.5.харилцан туршлага солилцох;

73.1.6.хууль тогтоомжид заасан бусад хэлбэрээр харилцах.

73.2.Энэ хуулийн 73.1-д заасан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх явцад Засаг дарга нарын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.