22 дугаар зүйл. Итгэмжлэгдсэн ажилтан

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Итгэмжлэгдсэн ажилтан

22.1.Итгэмжлэгдсэн ажилтан улсын бүртгэлийн байгууллагын сургалтад хамрагдсан, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байна.

22.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь итгэмжлэгдсэн ажилтны ажиллах орон тооны хязгаарыг батална.

22.3.Итгэмжлэгдсэн ажилтныг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсийн дарга энэ хуулийн 22.2-т заасан хязгаарт багтаан томилно.

22.4.Итгэмжлэгдсэн ажилтан холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцын баталгаа гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 19.9-д заасны дагуу хэсгийн хороонд хүргүүлсэн өдрөөс эхлэн ажиллана.

22.5.Итгэмжлэгдсэн ажилтан энэ хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон цахим хувилбартай танилцах, өөрчлөлт оруулах, сонгогчийн бүртгэлийг тулган шалгах, санал авах өдөр сонгогчдыг бүртгэх, таньж оруулах, техник хэрэгсэл, программ хангамжийг хариуцан ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.