9 дугаар зүйл. Сонгуулийн үйл ажиллагааны эдийнзасгийн баталгаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Сонгуулийн үйл ажиллагааны эдийнзасгийн баталгаа

9.1.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

9.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал;

9.1.2.нэр дэвшигч, түүний сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ерөнхий менежер, менежер, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн таних тэмдэг, саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт, аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороо, төв комисс, салбар комиссын албан бичгийн хэвлэмэл хуудас, сонгуулийн болон хэсгийн хороо, салбар комисст хүргүүлэх үнэмлэх, батламж хэвлүүлэх, төрийн далбаа, тэмдэг хийлгэх, бэлтгэх, хүргэх зардал; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.3.санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, сонгогч санал өгснийг тэмдэглэх хэрэгсэл, санал тэмдэглэх хэрэгсэл худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, тээвэрлэх, даатгал, лицензийн төлбөр, санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулах зардал;

9.1.4.саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас, брайль хавтас, дугтуй, саналын хуудасны уут, лац болон тэдгээрийг худалдан авах, тээвэрлэх болон энэ хуулийн 16.6.5-д заасан олон улсын буухиа шуудангийн зардал;

9.1.5.саналын хайрцаг хийх, хүргэх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байр бэлтгэх зардал;

9.1.6.сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн акт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх, архивын баримт үүсгэх, устгах зардал;

9.1.7.сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;

9.1.8.байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтанд гэрчилгээ олгох сургалтын зардал;

9.1.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;

9.1.10.сонгуулийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;

9.1.11.сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

9.1.12.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

9.1.13.дахин болон хоёр дахь санал хураалт явуулах зардал;

9.1.14.гадаад улсад байгаа иргэдийн санал авахтай холбогдон гарах зардал;

9.1.15.энэ хуулийн 41, 42, 43.7, 43.8-д заасан сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдон гарах зардал;

9.1.16.сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

9.2.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсөвт тусган баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

9.2.1.сонгогчийг бүртгэх, тэднийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, тээвэрлэх, даатгал хийлгэх зардал, лицензийн төлбөр;

9.2.2.сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудсанд байршуулах, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;

9.2.3.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны мөнгөн урамшуулал, хоол, холбоо, унаа, томилолтын зардал;

9.2.4.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны сургалт зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;

9.2.5.сонгогчийг бүртгэх техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын ажилтны томилолт, унааны зардал, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн шуурхай багийн мөнгөн урамшуулал, хоолны зардал;

9.2.6.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

9.2.7.сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

9.3.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг цагдаагийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусган баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

9.3.1.саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх үеийн хамгаалалт, санал авах байр болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, дүн дамжуулах үеийн хамгаалалт, шатахуун, техник хэрэгслийн зардал;

9.3.2.цагдаагийн алба хаагчийн томилолт, унаа, мөнгөн урамшуулал, хоолны зардал.

9.4.Төрийн аудитын байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, тагнуулын байгууллага, төрийн тусгай хамгаалалтын асуудал эрхэлсэн байгууллага, шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаатай холбогдон гарах улсын төсвөөс санхүүжих зардлаа тухайн жилийн төсөвтөө тусган батлуулсан байна.

9.5.Сонгууль зохион байгуулахтай холбоотой нэмэлт зардал шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

9.6.Ээлжит бус болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 9.1, 9.2, 9.3, 9.4-т заасан байгууллагын зардлыг тухай бүр Улсын Их Хурал баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ.

9.7.Улсын Их Хурлаас баталсан ээлжит бус болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

9.8.Энэ хуулийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 9.5. 9.6, 9.7-д заасан зардлын төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлд төрийн аудитын дээд байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу хяналт тавьж, аудит хийж, дүгнэлт гаргана.

9.9.Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон программ хангамж худалдан авахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба уг үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХОЁРДУГААР БҮЛЭГ СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.