11 дугаар зүйл. Шүүн таслах ажиллагаа явуулах хэл
11.1.Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.
11.2.Монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал хүн өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.