29 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүх, түүний бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүх, түүний бүрэн эрх

29.1.Давж заалдах шатны шүүх нь аймаг, нийслэлийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүрдэнэ.

29.2.Давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.

29.3.Давж заалдах шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно. Танхимыг тухайн шүүхийн Зөвлөгөөний, эсхүл Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.

29.4.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч энэ хуулийн 29.3-т заасан танхимын аль нэгд харьяалагдана.

29.5.Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.5.1.хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;

29.5.2.хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

29.5.3.хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн харьяаллын талаар доод шатны шүүх хооронд гарсан маргааныг шийдвэрлэх;

29.5.4.шүүн таслах ажиллагааны практикийг судалж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

29.5.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.