30 дугаар зүйл. Сум буюу сум дундын, дүүргийн болон захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Сум буюу сум дундын, дүүргийн болон захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх

30.1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх болон аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт анхан шатны шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлнэ.

30.2.Анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.

30.3.Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно.

30.4.Энэ хуулийн 30.3-т заасан танхимыг тухайн шүүхийн Зөвлөгөөний, эсхүл Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.

30.5.Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийж болох бөгөөд нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл батална.

30.6.Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.6.1.хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

30.6.2.анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

30.6.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

ШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.