57 дугаар зүйл. Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах

57.1.Энэ хуульд заасан сахилгын зөрчил гаргасан шүүгчид дараах сахилгын шийтгэлийг энэ хуулийн 56.7-д заасныг баримтлан оногдуулна:

57.1.1.энэ хуулийн 50.1.5, 50.1.21, 50.1.34, 50.1.35, 50.1.36, 50.1.37, 50.1.38, 50.1.40-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах;

57.1.2.энэ хуулийн 50.1.13, 50.1.14, 50.1.20, 50.1.25, 50.1.29, 50.1.32, 50.1.33, 51.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах;

57.1.3.энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.9, 50.1.28-д заасан зөрчилд нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах;

57.1.4.энэ хуулийн 50.1.18, 50.1.19-д заасан зөрчилд нээлттэй сануулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах;

57.1.5.энэ хуулийн 50.1.22, 50.1.26, 50.1.31-д заасан зөрчилд нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах;

57.1.6.энэ хуулийн 50.1.15, 50.1.17, 50.1.30, 53.1-д заасан зөрчилд цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах;

57.1.7.энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах;

57.1.8.энэ хуулийн 50.1.8, 50.1.16, 50.1.24-д заасан зөрчилд цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах;

57.1.9.энэ хуулийн 50.1.7, 50.1.11, 50.1.27-д заасан зөрчилд шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах;

57.1.10.энэ хуулийн 50.1.1, 50.1.2-т заасан зөрчилд огцруулах.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.