59 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага
59.1.Иргэдийн төлөөлөгч дараах шаардлага хангасан байна:
59.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай, 25-60 хүртэл насны Монгол Улсын иргэн байх;
59.1.2.тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;
59.1.3.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.