60 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

60 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

60.1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид дараах зүйлийг хориглоно:

60.1.1.шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;

60.1.2.шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх;

60.1.3.хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах;

60.1.4.хэргийн талаар нотлох баримт цуглуулах;

60.1.5.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээллийг задруулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

60.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэргийн талаар мэдээлэл өгөх.

60.2.Энэ хуулийн 60.1-д заасан зохицуулалтын хэрэгжилтэд Ерөнхий зөвлөл хяналт тавьж, зөрчсөн этгээдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасна.

60.3.Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалтныг иргэдийн төлөөлөгчөөр сонгохыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.