65 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг мэдээллээр хангах
65.1.Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцохоос нь өмнө эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгнө.
65.2.Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчид зориулсан гарын авлага боловсруулж, шүүхэд хүргүүлэх бөгөөд тухайн шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийг гарын авлагаар хангана.
65.3.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллана.