78 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн ажлын алба

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

78 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн ажлын алба

78.1.Ерөнхий зөвлөлийн гишүүнд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байна. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангана.

78.2.Ерөнхий зөвлөл батлагдсан төсвийн хүрээнд ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог тогтоох бөгөөд ажлын албаны үйл ажиллагааг дүрмээр зохицуулна.

78.3.Ерөнхий зөвлөлийн ажлын алба энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн нэгжээс бүрдэнэ.

78.4.Ерөнхий зөвлөлийн дэргэд иргэний болон захиргааны хэргийн тусгай архив ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.