4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."музей" гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг;
4.1.2."музейн үзэл баримтлал" гэж музейн төрөл, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, цуглуулгын болон үзүүллэгийн бодлогыг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.3."ерөнхий бүртгэл" гэж үзмэрийн хувийн дугаар, нэр, тоо, хэмжээ, тодорхойлолт бүхий бүртгэл, мэдээллийн баримт бичгийг;
4.1.4."үзмэр" гэж ерөнхий бүртгэлд бүртгэгдсэн музейн өмчийн соёлын үнэт зүйлийг;
4.1.5."цуглуулга" гэж нэг болон хэд хэдэн шинжээрээ харилцан холбоотой, тодорхой цаг үеийг төлөөлөх шинжлэх ухаан, урлаг, танин мэдэхүйн ач холбогдолтой үзмэрийн бүрдэл хэсгийг;
4.1.6."музейн сан хөмрөг" гэж үзмэр, цуглуулга, түүний хадгалалт хамгаалалтын нөхцөлийг бүрдүүлсэн орон зайг;
4.1.7."үзүүллэг" гэж үзмэр, цуглуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй, уран сайхны аргаар дэглэн үзүүлсэн орон зайг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА