5 дугаар зүйл. Музей байгуулах

МУЗЕЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Музей байгуулах

5.1.Музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулна.

5.2.Музейн үзэл баримтлалыг үүсгэн байгуулагч нь батлах бөгөөд орон нутгийн болон хувийн өмчийн музейн үзэл баримтлалыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөнө.

5.3.Музейн үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.5-д заасан тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд эрхэлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.4.Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

5.5.Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг найман жилийн хугацаатайгаар олгоно.

5.6.Тусгай зөвшөөрөл сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.7.Музейн дүрэмд заасан бол музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болно. Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.8.Иргэн, хуулийн этгээд музей байгуулах тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.8.1.музей байгуулах үндэслэл хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон албан бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.8.2.музейн зориулалтаар ашиглах барилга байгууламжийн мэдээлэл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.8.3.музейн зориулалтаар ашиглах соёлын үнэт зүйлийн жагсаалт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.8.4.музей байгуулахыг дэмжсэн аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.9.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.10.Иргэн, хуулийн этгээд музейн зориулалтаар ашиглах соёлын биет өвийг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.11.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хангахаас татгалзаж, холбогдох баримт бичгийг буцаан хүргүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.11.1.соёлын биет өвийн гарал үүсэл тодорхойгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.11.2.соёлын үнэт зүйл зохиогчийн эрхийн зөрчилтэй болох нь тогтоогдсон; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.11.3.соёлын үнэт зүйл гэмт хэрэг, зөрчлийн нотлох баримтад тооцогдсон; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.11.4.эрх бүхий байгууллагаас барилга байгууламжийг ашиглахыг хориглосон дүгнэлт гаргасан. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.