6 дугаар зүйл. Музейн зэрэглэл
6.1.Засгийн газар Төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн зэрэглэл тогтооно.
6.2.Үндэсний музей нь төрөл, үйл ажиллагааны чиглэлээр бусад музейг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.
6.3.Үндэсний болон улсын зэрэглэлийн музей төрийн хамгаалалтад байна.
6.4.Аймаг, сум, нийслэлийн музей орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах болон түгээн дэлгэрүүлэх чиг үүрэгтэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./