5 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны үндсэн зарчим
5.1.Хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх;
5.1.2.шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх;
5.1.3.авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
5.1.4.ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.5.бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ, САНХҮҮЖИЛТ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ