20 дугаар зүйл. Оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх
20.1.Хоршооны гишүүн оруулсан хувь хөрөнгөө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хийсэн гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны хуулиар нэмэлт оруулсан./
20.2.Хоршооны гишүүний хоршоонд оруулсан хувь хөрөнгийг шилжүүлэн авахад тухайн хоршооны гишүүн давуу эрх эдэлнэ.
20.3.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу хоршооны гишүүний хувь хөрөнгийг шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлэн авсан болон өөрийнх нь оруулсан хувь хөрөнгийн нийт хэмжээ хоршооны дүрмээр тогтоосон дээд хязгаараас хэтрэхгүй байна.