21 дугаар зүйл. Хоршооны гишүүний эд хөрөнгийн эрх өв залгамжлагчид шилжих

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Хоршооны гишүүний эд хөрөнгийн эрх өв залгамжлагчид шилжих

21.1.Хоршооны гишүүн нас барсан, нас барсан гэж зарласан бол тухайн гишүүний эд хөрөнгийн эрх Иргэний хуульд заасны дагуу түүний өв залгамжлагчид шилжинэ.

21.2.Өв залгамжлагч нь хоёр ба түүнээс дээш этгээд байвал гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд өв залгамжлагчид саналын нэг эрхтэй байна.

21.3.Хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол өв залгамжлагчийг хоршооны гишүүнээр элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар гишүүн элсүүлэх журмын дагуу хэлэлцэж, шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХОРШООНЫ ХӨРӨНГӨ, ЭХ ҮҮСВЭР

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.