27 дугаар зүйл. Хоршооны хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлэх
27.1.Хоршооны хөгжил, хоршооны гишүүний нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах зорилгоор хоршоо хөгжлийн сантай байж болно.
27.2.Энэ хуулийн 26.1-д заасны дагуу хоршооны гишүүнд ногдох орлогыг хуваарилсны дараах орлогоос Хоршооны хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлнэ.
27.3.Хоршооны хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах журмыг бүх гишүүдийн хурлаар батална.