28 дугаар зүйл. Хоршоог дэмжих хөрөнгө оруулалт

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Хоршоог дэмжих хөрөнгө оруулалт

28.1.Хоршоо үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор хоршооны гишүүн бус этгээдээс хөрөнгө оруулалт авч болно. Хоршоонд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ хоршооны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.

28.2.Хоршоо болон хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан гэрээгээр хөрөнгө оруулалтын нөхцөлийг зохицуулна.

28.3.Хөрөнгө оруулагч нь хоршооны удирдлага, үйл ажиллагаанд оролцохгүй, хоршооны гишүүний аливаа эрхийг эдлэхгүй.

28.4.Хөрөнгө оруулагчид хувь хүртээх эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ ХОРШООНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.