33 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг зарлах, бэлтгэл ажлыг хангах
33.1.Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг хуралдахаар товлосон хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө зарлана.
33.2.Бүх гишүүдийн хурлын бэлтгэл ажлыг Тэргүүлэгчид, эсхүл хурал хуралдуулах санаачилга гаргагч бусад этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
33.3.Шийдвэр гаргахгүйгээр хэлэлцэх, мэдээлэх асуудлыг бүх гишүүдийн хурал эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж болно.