32 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал хуралдах хугацаа, газар

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал хуралдах хугацаа, газар

32.1.Бүх гишүүдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш зургаан сарын дотор хуралдуулна.

32.2.Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.

32.3.Бүх гишүүдийн хурлыг өөр газар хуралдуулахаар товлоогүй бол хоршооны төв оршин байгаа газар хуралдуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.