31 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах этгээд

ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах этгээд

31.1.Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулна.

31.2.Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг энэ хуулийн 32.1, 34.8-д заасны дагуу хуралдуулаагүй бол Хяналтын зөвлөл зарлан хуралдуулна.

31.3.Хоршооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн саналаар бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж болно.

31.4.Энэ хуулийн 31.3-т заасан бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах санаачилга гаргагч нь бүх гишүүдийн хурлыг хуралдуулах үндэслэл, шалтгаан, хэлэлцэх асуудлын саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, гарын үсгээр баталгаажуулан хоршооны гишүүдэд мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.