14 дугаар зүйл. Хадгалуулагч, хадгалагчийн эрх, үүрэг

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хадгалуулагч, хадгалагчийн эрх, үүрэг

14.1.Хадгалуулагч дараах эрх, үүрэгтэй:

14.1.1.хадгалуулсан мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах хэлбэрийг сонгох;

14.1.2.хадгалуулсан мөнгөн хөрөнгөд хадгаламжийн хүүгийн орлого авах;

14.1.3.хадгаламжийн гүйлгээ, үлдэгдлийг дансны хуулга болон холбогдох бусад баримттай тулган шалгах;

14.1.4.Хадгаламжийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгаламжийг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох;

14.1.5.хадгаламжийг өвлүүлэх, гэрээслэх;

14.1.6.хадгаламжийг бэлэглэх;

14.1.7.хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэл гаргах;

14.1.8.хадгаламжийг барьцаалуулах;

14.1.9.хууль, хадгаламжийн гэрээнд заасан бусад эрх, үүрэг.

14.2.Хадгалагч дараах эрх, үүрэгтэй:

14.2.1.хадгалуулагчийн нэр дээр данс нээж хадгаламжийн дэвтэр, эсхүл хадгаламжийн сертификат олгох;

14.2.2.хуульд өөрөөр заагаагүй бол хадгалуулагчийн хадгаламжаас зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх;

14.2.3.хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөх;

14.2.4.хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох;

14.2.5.хуульд өөрөөр заагаагүй бол хадгалуулагч болон гуравдагч этгээд "нууц" гэж үзсэн мэдээллийг бусдад аливаа хэлбэрээр гаргаж өгөхгүй, задруулахгүй, ашиглахгүй байх;

14.2.6.мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

14.2.7.өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;

14.2.8.хууль, хадгаламжийн гэрээнд заасан бусад эрх, үүрэг.

14.3.Хадгалагч нь хадгаламжид авсан мөнгөн хөрөнгийг өөрийн гүйлгээнд хэрэглэн түүний бүрэн бүтэн байдлыг хангана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.