13 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн хүү

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжийн хүү

13.1.Хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүү, нөхцөлөөс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглоно.

13.2.Хугацаатай хадгаламжийн хүүгийн хэмжээ нь хадгаламжийн гэрээнд өөрөөр заасан, эсхүл хадгалуулагчаас хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, хадгаламжийн данснаас хуульд заасан үндэслэлээр зарлагын гүйлгээ хийснээс бусад тохиолдолд анх тохиролцсон хэвээр байна.

13.3.Хугацаагүй хадгаламжийн хүүгийн хэмжээг хадгалагчаас өөрчлөх тохиолдолд энэ тухай нийтэд мэдэгдсэнээс хойш нэг сарын дараа хадгаламжийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ өөрчлөгдсөнд тооцох бөгөөд хүүгийн хэмжээг өөрчилснөөс хойших хугацаанд хийсэн аливаа орлогын тухайд хадгалагчаас өөрчлөн тогтоосон хэмжээгээр хүүг тооцно.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасны дагуу өөрчлөлт орсон хадгаламжийн хүүгийн хэмжээг хадгалуулагч зөвшөөрөхгүй тохиолдолд нэмж хийсэн орлогын тухайд хадгалуулахаас татгалзаж болно.

13.5.Хадгаламжийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.